Эрх зүй
Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 сарын 1
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Бүртгэлийн мэдээлэл: нэр, имэйл хаяг, нууц үг (хашлагдсан хэлбэрээр — бид таны нууц үгийг задлан харах боломжгүй). Google-ээр нэвтэрсэн бол Google-ээс ирсэн нэр, имэйл.
Урилгын агуулга: таны бичсэн текст, огноо, байршил, оруулсан зураг.
Зочдын мэдээлэл: таны оруулсан зочдын нэр, утасны дугаар, тэдний RSVP хариу.
Техникийн мэдээлэл: хүсэлт илгээсэн IP хаяг (зөвхөн урвуулан ашиглалтаас хамгаалах зорилгоор, богино хугацаанд).
Юунд ашигладаг вэ
Зөвхөн үйлчилгээг ажиллуулахад: урилгыг зочинд хүргэх, RSVP хариуг тоолж танд харуулах, бүртгэлд нэвтрүүлэх, төлбөр боловсруулах.
Бид зочдын утасны дугаарыг сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд зарахгүй, дамжуулахгүй. Зочдын жагсаалтыг зөвхөн урилгын эзэн харна.
Хэдий хугацаанд хадгалах вэ
Зочдын холбоо барих мэдээллийг ёслол дууссанаас хойш 180 хоногийн дараа устгана. Бүртгэлээ устгуулах хүсэлт гаргавал бүх урилга, зочдын мэдээллийг хамт устгана.
Гуравдагч үйлчилгээ
QPay — төлбөр боловсруулахад. Картын мэдээлэл бидэнд ирдэггүй.
Verify.MN — SMS-ээр баталгаажуулахад (утасны дугаар дамжина).
Google — «Google-ээр нэвтрэх»-ийг сонгосон тохиолдолд.
Таны эрх
Мэдээллээ харах, засах, устгуулах эрхтэй. sain@zahidal.mn рүү бичихэд 7 хоногийн дотор гүйцэтгэнэ.
Холбоо барих
sain@zahidal.mn · +976 9911 2233